Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 01 дүгээр сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард аймгийн нийт нутгаар 14,0 -20,0 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Цэцэрлэг сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 2,4 – 6,1 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Чулуут, Хангай, Өгийнуур, Өлзийт, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 2,0 – 5,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1,0 – 4,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Өлзийт сумын нутгаар 41,0 градус, бусад сумдын нутгаар 30,0 - 37,0 градус хүйтэн байв. 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр аймгийн нийт нутгаар 2 - 9 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Цэцэрлэг, Хайрхан сумдын нутгаар 12,0 - 14,0 градус , бусад сумдын нутгаар 16,0 - 21,0 хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хотонт сумдын нутгаар 10,0 - 12,0 градус, бусад сумдын нутгаар 1,0 – 7,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 42,0 - 48,0 градус, бусад сумдын нутгаар 34,0 - 39,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 1 - 3 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 0,2 – 4,2 мм хур тунадас орсон байлаа. Хамгийн их нь Тариат сумын нутгаар 4,2 мм , хамгийн бага нь Эрдэнэмандал, Батцэнгэл, Өгийнуур сумдын нутгаар 0,2 мм тунадас орсон байв. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Тариат, Цэцэрлэг , Булган сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Чулуут, Жаргалант, ӨндөрУлаан сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 10 - 22 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар түр зуур секундэт 22 метр хүрсэн байлаа.10 м/с –ээс их салхитай өдөр аймгийн бүх сумдын нутгаар 4 -19 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ сарын эхээр аймгийн нийт нутгаар цастай , цасны дундаж зузаан Төвшрүүлэх сумын нутгаар 11 см, Хашаат, Хангай сумдын нутгаар 6 см ,бусад сумдын нутгаар 0 - 4 см дундаж нягт нь 0,21 – 0,27 г/см3 , сарын дунд үеэр аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай, Төвшрүүлэх, Хашаат, Хангай, Булган, Чулуут сумдын нутгаар цасны дундаж зузаан 4 - 8 см, дундаж нягт 0,20 -0,31 г/см3 , бусад сумдын нутгаар цасны дундаж зузаан 0 – 3 см, сарын сүүлчээр аймгийн нийт нутгийн 70 хувь нь цасан бүрхэцтэй , Төвшрүүлэх, Тариат, Чулуут, Хангай, Хотонт, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар цасны дундаж өндөр 3 - 6 см, дундаж нягт 0,18 – 0,27 г/см3 , бусад сумдын нутгаар цасны дундаж өндөр 0 – 2 см байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Энэ сард МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сарын 31 - ны байдлаар аймгийн нийт нутгаар салхи шуургатай , хүйтэн жиндүү байснаас Цахир суманд 2 өдөр 1 наст мал бэлчээрлээгүй 2406 толгой мал , Хангай суманд 2212 толгой мал, Тариат суманд 1650 толгой мал, Чулуут суманд 522 толгой мал, Төвшрүүлэх суманд 412 толгой мал, Батцэнгэл суманд 610 толгой мал, Хашаат суманд 656 толгой мал, Өлзийт суманд 110 толгой мал, Хотонт суманд 3124 толгой мал, ӨндөУлаан суманд 2653 толгой мал, Өгийнуур суманд 916 толгой мал хорогдсон байна. Аймгийн бүх сумдын нутгаар малын усан хангамж байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа